Д.Нямхүү: Коронавирусийн халдвар аван эмчлэгдэж байсан таван хүн эдгэрч өнөөдөр ХӨСҮТ-ээс гарч байна


Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг зарлаж байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өнөөдөр ХӨСҮТ-ээс таван хүн эмчлэгдэн гарч байна. Тэднийг дараагийн шатны ажиглалтад шилжүүлнэ. Дөрөв нь оюутан бол нэг нь 55 настай эмэгтэй. Зарим нь 55 хоног эмчлүүлсэн бол зарим нь  25-30 хоног эмчлүүллээ. Оюутнууд нь дунджаар 21-22 настай байгаа.

Батлагдсан тохиолдол 98 байгаагаас 20 нь эмчлэгдэн гарлаа.

ХӨСҮТ-д 171 хүн эмчилгээ, ажиглалтад байна. 

Тавдугаар сарын 14-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт хүнд 381 шинжилгээ хийлээ. Бүгдэд коронавирус илрээгүй.

Тодруулбал, ХӨСҮТ-ийн хоёр лабораторид ХӨСҮТ-д болон ажиглах байруудад тусгаарлагдсан иргэд, Истанбул-Улаанбаатарын нислэгээр ирсэн хүмүүсийн шинжилгээ багтаж байгаа.  

Мөн тандалтын зорилгоор цуглуулсан сорьцод шинжилгээ хийсэн" мэдээллийг өглөө.

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.