Богдхан уулын дархан цаазат газарт 10 буга нэмж нутагшуулав


1980 онд тоо толгой нь 130 мянгад хүрч байсан халиун буга 1990 оноос хойш ан агнуур, хүний хүчин зүйл, буруутай үйл ажиллагааны улмаас эрс цөөрч, нэн ховор амьтны жагсаалтад орсон билээ. Харин монгол адууны хамгийн ойрын төрөл тахийг сэргээн нутагшуулахаар Хустайн нурууг улсын тусгай хамгаалалтад авч, 30 орчим жил үр дүнтэй хамгаалснаар мөхлийн ирмэгт ирээд байсан халиун бугын тоо толгой өсөж, нэмэгдсээр байна. Тэгвэл тавдугаар сарын 11-ний өдөр Хустайн байгалийн цогцолборт газраас дархан цаазат Богд уул руу 10 халиун бугыг шилжүүлж, нутгийн бугын популяцийг нутагшуулах, тоо толгой, генетикийг олон янз байдлаар баяжуулах ажлыг эхлүүллээ. Уг үйл ажиллагааг Хустайн байгалийн цогцолборт газар, Богдхан уулын дархан цаазат газрын байгаль хамгаалагчид, хамгаалалтын захиргаа болон Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн эмч нар хамтран зохион байгуулжээ. Бугыг тээвэрлэхдээ зориулалтын нойрсуулагчаар унтуулан уулнаас барьж, сорьц, дээж аван, чихний тэмдэг зүүсэн бөгөөд аюулгүй сулласан байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.