Номхон командтай жагсаалын цэргийг зодож, эрүүг нь хугалжээ


Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа Ховд аймаг дахь 123-р ангид хугацаат цэргийн алба хааж байсан Б зодуулж, хүнд гэмтэн Улаанбаатарт иржээ.

Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр цэргүүдийг номхон команд өгч жагсаагаад, 22 настай Б-г зодож, эрүүг нь хугалсан байна. Гэмтлийн улмаас хохирогч хоол унд идэж чадахгүй, зовиур их байсаар энэ сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод иржээ. Гэхдээ түүнийг 123-р ангийн захирагчийн эхнэр авчирсан бөгөөд ард хувцас өмсгөн цэргийн алба хаагч гэдгийг нь нуун авчирч, Төрийн тусгай алба хаагчийн эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа юм байна.

Хэрэг гарснаас хойш хохирогч Б-ын ар гэрийнхэнд “хэл хүргээгүй” бөгөөд ар гэрийнхэн нь өнөөдрийг болтол тодорхой мэдээлэлгүй байна.

Ховд аймаг дахь 123-р ангид алба хааж байсан цэргийн алба хаагч бусдад зодуулж, гэмтсэн тохиолдол нэг биш юм. Б-г хэн зодсон, ямар шалтгаанаар эрүүг нь хугалсан, үүнд ангийн удирдлагууд ямар холбоотой, ямар учраас ангийн захирагчийн эхнэр нь хохирогчийн энгийн хувцастайгаар ТТАХ-ын эмнэлэгт авчирсан зэрэг нь анхаарал татаж байна.

Бид энэ асуудлаар эргэн дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно. 

Эх сурвалж: ЗАРИГ.МН

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.