ИРГЭНИЙ САНАЛ: Сонгуулийн Ерөнхий Хороонд


Манай сайтын редакц "ИРГЭДИЙН САНАЛ" буландаа Сонгуулийн Ерөнхий Хороонд хаягласан нэгэн иргэний саналыг нийтэлж байна.

СЕХ-нд нэг хүсэлт байна!? Сонгуулийн тухай хуулийг бүлэг зүйл заалт бүрээр уншиж үзлээ, арай уйтгартай юмаа.

Бид нар чин үнэхээр хүнээ таньдаггүй, таних гээд ч цаг хугацаа байхгүй. Нөгөөтээгүүр ямар их хувийн зардал гаргаж хөөрхий хэн нэгнээс зээлж карманд орж, за бас СЕХ нарын бичиг нь намын нөхөр байх жишээний тэрийгээ мэдсээр байж одоо зүгээр л байгаад байх жишээний!

Мөнгө тараалт, авилга, царцаан нүүдэл бүгд БАРИМТТАЙ бла бла. За энэ ч яахав. Бид улс төрдөө угшиж, бугшсан боловсрол мэдлэггүй хүмүүсийг л сонгодог нь аргагүй юм байна!

Олон улсын туршлага гэж улиг юм ярихаа больё. УИХ-д нэр дэвшигчдийг тойрог бүрд нь СЕХ-с бие даасан хөндлөнгийн МЭТГЭЛЦЭЭНИЙ 3 ШАТНЫ бодлого, мөрийн хөтөлбөрийн олон нийтэд ил тод ”DEBATE” зохион байгуулах хэрэгтэй юм байна.

Төлбөртэй нэвтрүүлэгт итгээд үлгэрийн баатар сонгочхоод тэр нь үлгэр байсандаа үлдсэн 4 жилдээ нөгөө баатраа муу хэлж, цаг алдаж байхаар бидэнд хэн нь хэн бэ? Юу вэ? Яах гэж байгааг нь өрсөлдөгчтэй нь мэтгэлцүүлж дараа нь хариуцлага, шаардлага нэхэж хойшдоо хөгжвөл арай дээргүй юу л гэж байна. 

Дорвитойхон зохион байгуулалт хийгээд мөнгө гаргаад, загвар дизайн, өнгө аяс юу байдаг юм.  "Voice" шоуны тайз шиг засаж байгаад 3 сарын өмнөөс, тойрог бүрийн хэчнээн хүн байдаг юм бүгдэд нь индэр засаад тойргийн иргэдийн төлөөллийг нь суулгаж байгаад орон даяар цацаад ай! Залуусын болон бүх л иргэдийн анхаарлыг татсан бие биенээ таньсан, орон даяараа нэгнээ муулсан биш, тийм нэг супер бодлого ярьж мэтгэлцсэн тийм эерэг өдрүүдийг бий болгож байгаад сонгуулиа хиймээр байна.

Одоо бүгд нэгнээ хулгайчаараа дуудаж байгаад л дахиад бүгд гараад ирнэ. Мэдээлэлтэй, Судалгаатай, Итгэл үнэмшилтэй, боловсролтой тийм хүмүүс гаргамаар байна.

Тэгэхийн тулд БОДЛОГЫН, МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙН, ТОЙРГИЙН АСУУДЛЫН МЭТГЭЛЦЭЭН хийлгэмээр байна!

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.