“ИРГЭНИЙ ТАНХИМ” нэрээр биежсэн, танигдсан “ЗӨВЛӨЛДӨХ АРДЧИЛАЛ”


Монгол хэлний үг зүй, хэл яриа, бичгийн харилцаанд “Зөвлөлдөх Ардчилал” гэх хэлц үгс “Үгсийн Сан”-д идвэхтэй эргэлдэх болсоор таван жил болжээ.

Монгол хэлний үг зүй, хэл яриа, бичгийн харилцаанд “Зөвлөлдөх Ардчилал” гэх хэлц үгс “Үгсийн Сан”-д идвэхтэй эргэлдэх болсоор таван жил болжээ.* Зөвлөлдөх ардчилал гэдэг нь англи хэл дээрээ  deliberative democracy гэх бөгөөд зөвлөлдөх санал асуулга гэж хөрвүүлж ойлгож болох аж. Энэхүү хэлц үг нь МЭӨ I зуунд аж төрж байсан Римийн яруу найрагч Публийн Сир нь эрхзүйн суурь зарчмын хүрээнд  “Deliberandum est diu quod statuendum est semel” буюу утгачилбал “Урт хугацаанд орших үйлийг бүтээх гэж байгаа бол тэр талаараа хангалттай хугацаанд эргэцүүлэн зөвлөлдөх хэрэг­тэй” гэсэн утга агуулгаар түүхэнд анх бичиж үлдээсэн байх юм.

Харин орчин цагт ардчиллын үзэл баримтлал хийгээд тус онолыг үндэслэгч Жон Дьюигээс эхтэй гэж үздэг. Цаашлаад тухайн онолыг өнөөдрийн хүртэл онолы түвшинд хөгжүүлсэн судлаачид хэмээн Жозеф М.Бессет, И.Коген, К.П.Рипп, Ю.Хабермас, С.Бенхабиб, Д.Коэн, Ж.Роллз, Ж.Фишкин* нарыг нэр цохон судлаачид бичиж байна.

За тэгээд “Зөвлөлдөх Ардчилал” гэдгийг төр, нийгмийн аливаа шийдвэрт иргэдийн санаа бодлыг олноороо хэлэлцэн дундын оновчтой хувилбарыг нь олж тусгах үйл явц юм байна гэж ойлгоход болно. Гэхдээ тодорхой сэдвээр эцсийн шийдвэр гаргахаас өмнө иргэдээ бүхий л боломжит хэлбэрээр мэдээлэлжүүлэх нь нэн тэргүүний зорилт гэдгийг хаа хаанаа мартаж болохгүй юм. Тэр ч утгаар “ТӨР” иргэдээ заавал сонсох учиртай. Иргэдээ зөв, тэнцвэртэй мэдээлэл мэдлэгээр хангаж гэмээнэ бодлогын түвшинд зөв шийдвэр гарна. Өөрөөр хэлбэл иргэдийг санамсаргүй түүврийн аргаар сонгон, мэдээлэлжүүлжснээр оролцогчдийн хэлэлцүүлэгт хандах идвэх, санаачлага сэргэдэг.

Тиймээс зөвлөлдөх ардчиллын аргачлалыг төр, хувийн хэвшлийн ямар ч шатант нэвтрүүлж, хэлэлцэн, олон нийтийн санал асуулгаар тухайн хийгдэх ажлууд болон бусад асуудлаа эрэмблэх, шийдэл гаргах эсэхээ шийдэж болох юм байна гэдгийг иргэнийн нийгмийн байгууллагууд болон улс төрчид, шийдвэр гаргах түвшний бодлого тодорхойлогч нар хэдийнээ хүлээн зөвшөөрдөг болжээ.

Та бидний мөнхийн хөрш хятадын тосгон суурин газрууд “Зөвлөлдөх Ардчилал”-ын аргачлалыг бодиттойгоор хэрэгжүүлэн, нэвтрүүлж, иргэдийн өөрсдийнх нь оролцоотойгоор тосгоны хөгжлийн асуудлыг эрэмблэн хийснээр санаанд оромгүй амжилтанд хүрч байна. Аливаа ажлыг дарга нар биш иргэд өөрсдөө олноороо оролцон шийдэлд хүрч болдогийг харсан БНХАУ-ын дарга Си Жиньпин “Зөвлөлдөх Ардчилал”-ын талаар онцгойлон анхаарч “сайшаан” гурван удаа үг хэлсэн байх юм. Холын биш ойр хөршийн жишээ татахад ийм байна. Харин ертөнцийн нөгөө талд орших АНУ-ын Техас мужаас “Зөвлөлдөх Ардчилал”-ыг 1996 оны 12 дугаар сараас эхлэлтэй гэж судлаачид ярьж бичдэг. Тухайн үед Техасчууд мужийнхаа эрчим хүчний асуудлыг хоёр ч удаа Зөвлөлдөх Ардчиллын хүрээнд хэлэлцэн ярьж “Сэргээгдэх Эрчим Хүч”-ийг хөгжүүлэх нь зүйтэй гэж хэлэлцэн тогтсоноор, өдгөө тэнд 1000 мегаваттын хүчин чадалтай салхин станцыг байгуулж чадсан сайхан жишээ байх юм. Мөн Австрали улс “Үндсэн хууль”-даа өөрчлөлт оруулах эсэх шийдлийг Зөвлөлдөх Ардчилалын хүрээнд ард иргэдээсээ асууж шийдсэн. Иргэд нь үүгээр “Үндсэн Хууль”-нд өөрчлөлт оруулахыг дэмжээгүй байх жишээтэй. “Зөвлөлдөх Ардчилал”-ын ач холбогдолын тухайд хол, ойрын бодит жишээнүүд татахад ийм байна.

Түүнчлэн “үхмэл” байгаа төлөөллийн ардчиллыг “амь” оруулахад Зөвлөлдөх ардчилал нь өөрөө сайн “донор” болно гэж судлаачид үздэг. Өөрөөр хэлвэл Төлөөллийн ардчиллыг ойроос хянаж болох нэг хэлбэр бол Зөвлөлдөх ардчилал байж болох юм гэсэн гаргалгаа эндээс  гарч байна. Тэгээд ч нэр томъёо, хэлцийн хувьд өөр л байгаа болохоос Зөвлөлдөх ардчилал гэдэг маань Ц. Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед “Иргэний Танхим” нэрээр Ерөнхийлөгчийн институдийн дэргэд ч, Дүүрэг, Хороо, Аймаг, Сумдын хажууд хэдийнээ биежсэн, танигдсан, иргэн дээ ойртсон үйл ажиллагаа билээ.

Энэ тухай “Төрд институт нэмэх биш иргэдийн ухамсарт улс төрд бодит өөрчлөлт авчирч чадна гэсэн ухамсрыг нэмж чадвал улстөрчдөөр заалгахгүй иргэдийн оролцоо нэмэгдэнэ” хэмээн нэгэн судлаач онцолжээ.*

 

Эх сурвалж:

*-   sonin.mn цахим хуудас “Төлөөллийн Ардчиллын Амь Тариа - Ардчилал 2.0” нийтлэл

Queensland-ын Их сургуулийн магистр Г. Мөнгөнчимэг

            *- “Зөвлөлдөх Ардчилал” хэмээх хэлц үг нийтлэлийн зохиогч миний санаж байгаагаар Монгол хэлний үгсийн санд болоод нийгэм, улс төр, сэтгүүл зүй хүрээнд идвэхтэй эргэлдэх болсоор таван жил болжээ.

            *- trends.mn цахим хуудас “Зөвлөлдөх Ардчиллын Зөрчил” нийтлэл Судлаач Ш. Билгүүн

 

Тоймч С.БАТГҮР

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.