Г.Батхүү агсанд зориулан “Бодь Суварга” бүтээжээ


Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн УИХ-ын гишүүн асан Гаваагийн Батхүүд зориулан түүний гэр бүл, ах дүү, садан, хамтран зүтгэгчид нь хамтран “Бодь Суварга” бүтээжээ.

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн УИХ-ын гишүүн асан Гаваагийн Батхүүд зориулан түүний гэр бүл, ах дүү, садан, хамтран зүтгэгчид нь хамтран “Бодь Суварга” бүтээжээ.

Batchimeg Purev-н зураг.

Энэ талаар “бурхан болооч”-ийн дүү П.Батчимэг өөрийн нүүр хуудсанд ийн бичжээ.

1960 оны 5 дугаар сарын 19. Энэ өдөр ах маань нарт хорвоод эхээс мэндэлсэн өдөр. 2020 оны 5 дугаар сарын 7-ны хаврын адаг сарын шинийн 15-нд аав ээж, ахан дүүс, ахын минь хань, үр хүүхдүүд, анд найз нөхөд, ойр дотны бүгд Аглаг бүтээлийн хийдэд Бурхан багшийн Бодь суварга босголоо. Энэхүү ховор нандин, урлаг, шашны бүтээл олон олон зуун жилд Монгол түмний мөнхийн шүтээн болсонд бид бахархаж байна. Үзэсгэлэнт байгаль, нарсан ой, ан амьтан дураар амьдрах, Гарьд уулын яг урд нөмөрт тээр дээр байрлах энэхүү шүтээн Бодь суваргад мөргөж, хүслээ шивнэх олон түмний цуваа тасрахгүй ээ.
Бодь суваргын буян бурхны оронд байгаа Ахад минь, буян үйлдэж буй олон түмэнд минь зуун зуун жилээр хүрч, эргэх хорвоод мөнхжин сүндэрлэх болтугай. 
Бурханч лам Г. Пүрэвбат болон суваргыг бүтээхэд гар бие оролцсон олон урлаач лам нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.” гэв.

Batchimeg Purev-н зураг.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.