Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд тангараг өргөлөө


Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, Бригадын генерал Сайннямбуугийн Баатаржав, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Барсүрэнгийн Баасандорж нар өнөөдөр СЕХ-ны гишүүний тангараг өргөлөө.

 

Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн дагуу тангараг өргөх ёслолыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо зохион байгуулсан юм. Томилогдсон гишүүд “Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, СЕХ-ны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн тангараг өргөөд, Тангаргийн хуудсанд гарын үсэг зурлаа.

 

Тангараг өргөсөн гишүүдэд СЕХ-ны гишүүний үнэмлэхийг нь Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт гардуулж, өргөсөн тангарагтаа чин үнэнч байж, төрийнхөө хууль тогтоомжийг ёсчлон биелүүлж, сонгогч олон түмний итгэл найдварыг нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

 

Тэрбээр, “СЕХ нь Үндсэн хуулиар баталгаажуулсан “Иргэдийн шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийн удирдах хэрэгт оролцох, төрийн байгууллагад сонгох, сонгогдох” эрхийг гардан хэрэгжүүлэгч юм. Тиймээс СЕХ-ны үйл ажиллагааны бие даасан, хараат бус байдлыг бүрэн хангаж, хууль дээдлэх, улс төрийн хувьд төвийг сахих, асуудлыг хамтран хэлэлцэж шийдвэрлэх, ил тод, шударга байх зарчмыг хэлбэрэлтгүй баримтална гэдэгт итгэж байна” гэлээ. 

 

Ташрамд дурдахад, С.Баатаржав, Б.Баасандорж нарыг УИХ-ын чуулганы өнгөрсөн сарын 30-ны хуралдаанаар СЕХ-ны гишүүнээр томилсон юм.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.