Загасны үржлийн үед загас барих зөрчил гарсаар байна


Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас "Байгалиа хамгаалъя" нэгдсэн үйл ажиллагааг явуулж байна.

Энэхүү ажлын хүрээнд завьт болон явган эргүүлийг өдөр бүр зохион байгуулж байгаа аж. Эл ажлыг сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч, онцгой байдлын алба хаагч нартай хамтран ажиллаж байна. Эргүүлийн хугацаанд Хушаат сумын Буурлын гацаа хэмээх газарт таван иргэн, гурван тээврийн хэрэгсэлтэй хийлдэг завь, загасны тор ашиглан загас барих гэж байсан үйлдлийг газар дээр нь таслан зогсоосон байна. Мөн тэдгээр иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө өгч, хориглосон хугацаанд загас барихгүй байхыг анхааруулсан байна. Загасны үржлийн үе буюу 04 дүгээр сарын 01-нээс 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд загас барихгүй байхыг тус албанаас анхаарууллаа. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд иргэн таны оролцоо хамгаас чухал бөгөөд "Ногоон дуу хоолой" аянд нэгдэхийг уриаллаа. 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.