У.Хүрэлсүх 793.6 тэрбум төгрөгийг бэлнээр тараахаа мэдэгдлээ


Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталсан коронавирусийн халдварын цар тахлын үед эдийн засгийг дэмжих дараагийн арга хэмжээнүүдийг танилцууллаа. Үүнд:

  • 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл 0-18 насны хүүхэд бүрт сар бүр хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр 100,000 болголоо. Одоо олгож буй 30,000 төгрөгийг 70,000-аар нэмэгдүүлж байна.

2020 оны тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл 

  • Нийгмийн халамжийн дэмжлэг шаардлагатай бага орлоготой 122,000 хүнд сар бүр 16 мянган төгрөгийн хүнсний талон олгодгийг 32 мянган төгрөг, хүүхдэд 8 мянган төгрөг олгодгийг 16 мянга болгож нэмэгдүүллээ.
  • Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг 3,600 өндөр настан сардаа 188 мянган төгрөг авдаг бол 100 мянган төгрөг нэмж 288 мянган төгрөг болгож байна.
  • Өнчин хүүхдүүдэд 100,000 төгрөг нэмж, 288 мянган төгрөг олгож байхаар боллоо.
  • Өрх толгойлсон 4-өөс дээш хүүхэдтэй эцэг, эхчүүдийн тэтгэмжийг 100,000 төгрөг нэмж, 288 мянган төгрөг болголоо.
  • Одой иргэдэд олгодог тэтгэмжийг 100,000 төгрөгөөр нэмэгдүүлж, 288 мянган төгрөг болголоо.

Малчдын орлого болон ноолуурын салбарын дотоод үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор ноолуурын кг тутамд 20,000 төгрөгийн урамшуулал олгоно.

Эдгээр дэмжлэгт 793.6 тэрбум төгрөг зарцуулах юм байна. 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.