ОНЦЛОХ ПОСТ: Бие даагч олширсны учир


Энэ удаагийн "Онцлох Пост"-оор сэтгүүлч А.Баатархуягын бичвэрийг хүргэж байна.

Хуулиасаа болоод тэр юм. МАН дотроо хагаралтай, тиймээс өөрөөсөө хагалж дэвших бие даагч гаргахгүйн тулд бие даагчдыг бараг сарын өмнө бүртгэхээр хуульчилсан. Өөрсдөө нэр дэвшигчдээ тулгаж дэвшүүлнэ. Дэвшээгүй нь хагалж "дэвших" боломжгүй!

МАХН руу гүйх боломж ч байхгүй. Ингээд нэгдмэл хүчээр сонгуульд орно. Далд хорлох нь яадаг юм гэхээс...

Харин АН үүнд чирэгдээд бутарсан. Намын нүүр царай болох хүмүүс бүгд бие даагчаар бүртгүүлсэн. Энэ 208 хүнээс одоо намууд өөртөө урьж авна. АН-д ч урих боломж бий... тэр хэрээр цөөрнө. ЕС асан Н.Алтанхуяг жишээ нь тойрог бүрт 1 хүн дэвшүүлэхээр бүртгүүлсэн. Ганцхан Н.Алтанхуягийг АН-аас дэвшүүлэхэд л 20 гаруй бие даагч "алга болно".

МАН АН-ын саналыг хуваахын тулд бас олон хүн дэвшүүлсэн. Тэд ч чигээрээ явах байх. Тэгээд өөрөөрөө дэвшигчид олон бий. Тэдэнтэй нам, эвслүүд тойрог тохирч татаж авбал тэр тоогоор бие даагчид цөөрнө.

Хуулиас болж тоо механикаар өссөн болохоос үнэндээ "хэвийн хэмжээндээ" бий. Ер нь 76 суудлын төлөө 50-70 хүн дэвшдэг л байсан. хуваагчид ч дэвшиж л байсан...

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.