Цар тахлын улмаас “ferrari”-ийн нийлүүлэлт саатсан ч эрэлт нь өндөр хэвээр байна


Цар тахлын улмаас үүсээд буй эдийн засгийн “шок” дэлхийн хамгийн үнэтэй автомашин болох “Ferrari”-ийн эрэлтэд нөлөөлөх болоогүй байгааг тус компани мэдээллээ.

Цар тахлын улмаас тус компанийн Итали дахь үйлдвэр долоон долоо хоног үйлдвэрлэлээ зогсоосон юм. Улмаар “Ferrari” 2000 орчим автомашины үйлдвэрлэх боломжоо алдаад байгаа ч захиалга нь өндөр хэвээрээ байгааг тус компани мэдээлсэн байна.

“Ferrari”-ийн автомашин нийлүүлэлт I улиралд өмнөх оны мөн үеэс таван хувиар өсжээ. Хэдий тийм боловч тус компани энэ оны хоёрдугаар хагасын орлогын төлөвөө бууруулсан байна. Хэдийгээр эрэлт сайн байгаа ч Италид “COVID-19”-ийн хоёр дахь давлагаа эхэлвэл үйлдвэрлэл удаашрах эрсдэлтэй гэж “Bloomberg Intelligence” тооцоолжээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.