Airpod чихэвч хорт хавдар үүсгэх эрсдэлтэйг эрдэмтэд анхаарууллаа


Apple компанийн өндөр борлуулалттайд тооцогдох Airpod буюу утасгүй чихэвч нь технологийн хорхойтнуудын хувьд зайлшгүй худалдан авах төхөөрөмж болж чадсан. Энэ жил гэхэд тус бүтээгдэхүүн дэлхий даяар 28 сая ширхэг борлуулагджээ. Тэгвэл утасгүй чихэвчээс ялгарч буй цахилгаан соронзон долгионоос (EMF) болж хорт хавдар үүсэх эрсдэлтэйг эрдэмтэд тэмдэглэсэн байна. Үүнтэй холбоотойгоор НҮБ болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад 250 эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн баг Airpod болон үүнтэй төстэй чихэвч, бусад утасгүй төхөөрөмжүүдээс үүсэх эрсдэл, стандартын шаардлагад санаа зовниж буйгаа илэрхийлсэн өргөдөл хүргүүлжээ.

Колорадо Их Сургуулийн биохимийн профессор Жерри Филлипсийн тайлбарласнаар утасгүй чихэвч нь хэт их цацраг туяа ялгаруулдаг. Чихний сувагт маш ойрхон байрласнаар хүний биед хортой байж болзошгүйг анхааруулжээ.

Тэрээр “Үүнээс болж гарах үр нөлөө нь хорт хавдар, даралт ихсэх, генийн өөрчлөлт, нөхөн үржихүйн тогтолцооны бүтэц болон үйл ажиллагааны өөрчлөлтөд нөлөөлөх, суралцах чадвар болон ой санамж муудах, мэдрэлийн эмгэгтэй болох төдийгүй хүний ​​хэвийн байдалд сөргөөр нөлөөлөх зэрэг олон сөрөг үр дагавар гарч болзошгүй” гэв.

Airpod болон бусад утасгүй төхөөрөмжүүд нь радио долгионы цахилгаан соронзон давтамжийн хууль эрхзүйн хязгаарлалтын стандартад тохирсон байдаг аж. Гэвч 250 эрдэмтэн, судлаач нарын судалснаар тус стандарт нь хэт сул хэмээн үзэж байгаа бөгөөд өргөдөлд одоо байгаа стандартыг бэхжүүлж, олон нийтэд радио долгионы эрсдэлийн талаар илүү сайн мэдээлэхийг шаардсан байна. Одоогийн байдлаар Apple компанийн зүгээс эрдэмтдийн судалгаа, өргөдөлд хараахан хариу өгөөгүй байгаа юм.

Эх сурвалж Yahoo news

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.