"Пи-Ар"-ийн мангасууд “ҮНЭД” орж эхэллээ…


Би, “Удирдагч” хаанаас төрдөг вэ? гэдэг асуулттай олон таарч байлаа. Тэр болгонд хариулах боломж гардаггүй байв. Харин одоо цөөн үгээр товч хариулах талаар бодож сууна. Юун түрүүнд “Удирдагч” төрдөггүй юм. “Удирдагч”-ийг нийгмийн захиалгаар “бүтээдэг” пи-арчид – ын баг байдаг. Өөрөөр хэлбэл нийгэм өөр өөрийн цаг үедээ, өөр өөрийн онцлогтой “Удирдагч”-ийг бүтээдэг юм. Үе үеийн сонгуулиуд хэвлэл мэдээлэл тэр тусмаа пи-ар хийх арга замаараа хоорондоо ялгаатай явж ирсэн. Нэгэн үед “Шар Хэвлэл”-ийн эрин үед СОНИН-гоор бүх пи-араа хийдэг байсан бол өдгөө “Сошиал Медиа”-гаас маш их хамааралтай болж байна. Завгүй, цаг нартай уралдаж амьдрах хэв маяг нь хүмүүсийг бүх мэдээллээ гар утаснаасаа авчихдаг болгож орхилоо. Дэлхийд сонгуулийг Сошиал медиагаар төгс хийсэн жишээнүүдийг татахад Египетийн “Цахим хувьсгал”, Америкт “Кембридж аналитик” гэх мэт тэсрэлтүүд сонгуулийн пи-арын хэв маягыг орвонгоор нь өөрчилсөн юм. Олон зүйл нуршилгүй Монголын пи-арын зах зээлд нэрээ дуурсгасан эрхмүүдийг дурдая.

“Боролдой”-н Мягмар: Энэ эрхмийн үед Монголын улс төрийг өнгөлж байсан эрхмүүд бол С.Баяр, М.Энхболд, Н.Багабанди гээд дурьдахад л хангалттай. Мягмар одоо ч залууст “тахимаа өгөх хүсэлгүй” байгаагаа зарлан “100 хөрөг” хэмээх контент эхлүүлээд амжилттай явж байна.

“Шар” сонины Д.Болдхуяг: Нэгэн үе түүний бичсэн хурц, хурц үгтэй нийтлэл, түүний “дэглэсэн” бор шувуугаар Монгол улс амьсгалж байсан гэхэд хилсдэхгүй. Ялангуяа Ардчилсан намын лидерүүд түүний зөвлөгөөг чих тавин сонсдог байв.

“Статуском”-ийн Н.Дэмбэрэл: Монгол Ардын намын хүрээнд өөрийн гэсэн өвөрмөц, онол дээр суурилсан “Цэмцгэр” пи-арыг мань хүн дэглэдэг байв. Түүний бүтээсэн “бүтээлүүд” одоог хүртэл нөлөө бүхий улс төрчдийн магнайд явж байна.

Амундра, А.Ганбаатар, М.Буянбадрах нарыг дурьдахгүйгээр өнгөрч болохгүй. Эдгээр PR-чид хувь хүн, томоохон группийн зөвлөх, захирал хийсэн шиг явна.

Т.Мэндбаяр: Сошиал сувгаар явуулсан сурталчилгаа, контент “гэрлийн хурд”-аар хүмүүст хүрдэг нь батлагдаад байна. Инстаграмаар дээгүүрт ордог 500 гаруй залуусыг тэр нэгтгэсэн бөгөөд фэйсбүүкийн пэйж хуудас 5 сая лайктай, фэйсбүүк группууд нь 6 сая гаруй гишүүнтэй юм байна. Энэ тоо нь цаашид өснө гэдэг нь маргаагүй. Харин түүний ухуулга сурталчилгааны туршлагатай 300 гаруй залуус туг, лоозонгоо зэхчихсэн гэнэ.  Монголчуудад PR гэдэг ойлголтыг таниулж, өөр өөрсдийн нэрийн хуудсыг бүтээж буй эрхмүүдийн нэрс цааш үргэлжлэх нь тодорхой. 2020 оны улс төрийн сонгууль маш өвөрмөц байдлаар болох нь тодорхой боллоо. Учир нь дэлхийг чичрүүлж байгаа цар тахал буюу Корона вирусээс шалтгаалж олон нийтийн арга хэмжээ, уулзалт, ухуулга хийхийг хориглож байна. Арга ч үгүй биз. Амьсгалын замаар халдаж, үхэлд хүргэх энэ вирусийг бид тогтоон барьж байх нь чухал. 2020 оны сонгуулийн дараа хэн нь хэн гэдэг эрхэмийг “бүтээж” ялалт байгуулахыг харах л үлдлээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.