Э.Баатарцог: И баримт апп-ийн баталгаажуулах цэс дээр дарснаар 1072 хувьцааны ногдол ашгаа авах бүрэн боломжтой


Үнэт цаасны дансаа нээгээгүй иргэдийн хувьд и баримт апп-д холбосон дансаараа ногдол ашгаа хүлээн авах боломжтой аж. Энэ талаар "1072 хувьцаа мэдээллийн төв"-ийн менежер Э.Баатарцогт тодруулга өглөө.

Иргэний бүртгэлийн шинэчилсэн мэдээгээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэний тоо 2.512.000 болсон бөгөөд үүнээс 2.036.000 иргэн хувьцааны данс нээлгэжээ.

Хувьцааны данс гэдэг нь зөвхөн 1072 хувьцааны ногдол ашиг авах төдийгөөр хязгаарлагдахгүй, хөрөнгийн зах зээлд арилжаа эрхлэх боломж гэж харах хэрэгтэй. Монголчууд маань 1992 оноос хойш санхүүгийн зах зээлээс банктай л хамгийн ойр харилцаж ирсэн харин хөрөнгийн зах зээлийн талаар ойлголт тун тааруу. Тийм учраас хувьцааны данс нээхийн ач холбогдлыг төдийлөн ойлгохгүй байна. Тухайн иргэн брокер дилерийн компанид дансаа нээлгэснээр МХБ дэх 200 гаруй компанийн худалдан авч, арилжаа хийж ашиг олох боломжтой гэдгийг дурдах ёстой. 

ТАНИЛЦ: 1072 хувьцаагаа шалгах боломжууд

Бид өмнө нь 1072 хувьцааны данс нээхийн тулд заавал брокер дилерийн компанид дансаа нээлгэхийг шаардаж байсан. Одоо бол Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбоотойгоор заавал дансаа нээлгэхгүй байх боломжийг бүрдүүллээ. Энэхүү шийдэл нь и баримт апп юм. Ингэснээр хувьцааны дансгүй иргэд ногдол ашгаа ямар нэгэн хүндрэл чирэгдэлгүйгээр авах юм.

И баримтад 1,3 сая гаруй иргэдийн банкны данс баталгаатай бий, иргэд энэхүү дансаараа НӨАТ-ын буцаан олголтоо авдаг. Энэхүү дансаараа иргэд 1072 хувьцааны ногдол ашгаа авах учраас бүртгүүлээд баталгаажуулах ёстой.Ийнхүү мэдээллээ баталгаажуулсан иргэдэд хувьцааны ногдол ашиг хамгийн түрүүнд буюу 5 дугаар сарын 1-нд олгогдоно. Манай иргэдийн дийлэнх нь и баримт системийг ашиглаад сурчихсан учраас хүндрэл бэрхшээл үүсэхгүй.

 

Эх сурвалж: peak.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.