“Сэтгүүлч Батдорж сан”-гийнхан 7 дахь тэтгэлгээ оюутнуудад гардууллаа


Сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд жил бүр зарладаг сэтгүүлч М. Батдоржийн нэрэмжит уралдааны 2020 оны шилдгүүд тодорлоо.

Сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд жил бүр зарладаг сэтгүүлч М. Батдоржийн нэрэмжит уралдааны 2020 оны шилдгүүд тодорлоо. Жил бүрийн 03-р сарын 06-ны өдөр зарлаж, 05-р сарын 03-ны өдөр буюу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр шилдгүүдийг алдаршуулдаг энэхүү уралдаан долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байна. 07-р уралдааны эхний шатанд буюу эссе бичлэгийн төрөлд МУИС, ХУИС, Отгонтэнгэр Их Сургууль, МУБИС, РТМУС-ийн оюутнууд “Ондоошил” гэсэн сэдвийн хүрээнд 20 бүтээл ирүүлжээ. Улмаар шүүгчдээс өндөр оноо авсан эхний 10 бүтээлийн эзэд дараагийн шатанд чөлөөт сэдвийн хүрээнд ТВ сурвалжлагын төрлөөр өрсөлдсөн байна.

​07-р уралдааны тэргүүн байрт Отгонтэнгэр Их Сургуулийн Сэтгүүл зүйн 2-р ангийн оюутан Д. Ариунзул “Ондоошил” эссе болон “Залуу хандгай” нэртэй ТВ сурвалжлагаараа шалгарч, бүтэн жилийн сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг авах эрхээр шагнууллаа. Тусгай байрт МУБИС-ийн 2-р ангийн оюутан А. Сайханбаяр, мөн тус сургуулийн 3-р ангийн оюутан А. Гантуяа, ХУИС-ийн 3-р ангийн оюутан Н. Чингүүнжав, Б. Маралмаа, 2-р ангийн оюутан С.Содбилгүүн нар шалгарч, мөнгөн урамшуулал хүртлээ.

​“Сэтгүүлч Батдорж” сан нь 2014 онд байгуулагдсан бөгөөд залуу сэтгүүлчдийг дэмжих, сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад оюуны хөрөнгө оруулалт хийх, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой юм. Тус сан сэтгүүлч М.Батдоржийн нэрэмжит уралдааны хүрээнд 2014-2019 онд нийт зургаан оюутанд сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг, 30 оюутанд мөнгөн урамшуулал олгоход 18.5 сая төгрөг зарцуулаад байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.