ХҮРЭЛҮҮД 35 тэрбум төгрөгт тайлбар хийнэ үү


Төрийн банк гэх нэрнээсээ хүртэл хүндэлмээр, бас итгэмээр. Гэтэл харилцагчдынхаа итгэлийг бага багаар алдаж байгаа тус банкны удирдлагууд тэдний завшсан олон зуун тэрбум төгрөгтэй холбоотой хэд хэдэн саар мэдээллийн чимээ намжиж амжаагүй байхад дахин нэг муу мэдээ гарав.

Харин энэ удаад бүр төр засагтай холбоотой 20 тэрбум төгрөг нийгэмд багагүй бухимдал үүсгэв. Тодруулбал, 2017 онд Ерөнхийлөгчийн сонгууль болохын өмнөхөн ердөө ганцхан өдрийн дотор 20 тэрбум төгрөгийг “Шинжиан Шинфа” компанид шилжүүлсэн гэж байгаа. 

Харамсалтай нь үүнийг зээл бус, хохирол учруулсан гэж шүүхээс үзсэн учраас 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хохирлыг Төрийн банканд төлүүлэх шийдвэр гарсан байна. Гэтэл өнгөрөгч 7 хоногийн дундуур “Шинжиан Шиньфа” компани Төрийн банкны 20 тэрбум төгрөгийг эргүүлэн төлсөн байна. Энэ тухай хэвлэлүүдэд ч бичигдэв. Олны илт дургүйцлийг намжаах гэсэндээ тэр үү, үнэхээр бүтэн 2.9 жилийн дараах хүү нь 15 тэрбумд хүрсэн үү гэдэг нь ч асуудал.

Хэдийгээр эдийн засгийн хувьд хүнд байгаа яг энэ мөчид 20 тэрбум төгрөг улсын маань банканд орж байгаа нь сайшаалтай. Гэсэн ч “МАН чимээгүй байж байгаад тэрхүү 20 тэрбум, хүү болох 15 нийт 35 тэрбум төгрөгийг орж ирэхийг нь мэдэж байсан учраас мөнгөгүй сонгууль явуулна” гэж байж гэх зэргээр нийт масс харж, хардаж байна. Тэдэнд хардах эрх бий. Тийм дээ ч ард иргэд МАН-ынхан, Төрийн банкийг удирддаг Ерөнхий сайд, Сангийн сайд нар баярлахгүй, энэ тухай ганц үг ган хийхгүй байгаад ард иргэд бухимдаж байна.

Дээрх шиг тохиолдол тухайлбал, сонгуулийн өмнө банкнаас урсах мэт гарч “Шинжиан Шиньфа” компанийн дансанд орчхоод эргээд мөн л урсах мэт ороод ирдэг тохиолдол ер нь хэр олон байдаг бол гэдэг нь ч асуудал юм.

Мөн “Шинжиан Шиньфа” компанид өртэй байсан Монголын компаниуд 20 тэрбум төгрөгийг төлөөд барагдуулсан нь нэг талаар их гүрний компаниудын дээрэнгүй бодлогын нэг хэлтэрхий ч гэж харж болох талаар олон түмэн шуугьж байна.

Олныг үл нуршин  “Шинжиан Шиньфа” компанийн данс руу урсах мэт орсон мөнгө буцаагаад сорчхож байгаа мэт Төрийн банканд орж ирээд байхад Монгол Улсын мөнгөний авдрын түлхүүрийг атгадаг Ерөнхий сайд, Сангийн сайд хоёр амаа үдүүлсэн мэт чим чимээгүй байгаа нь хардлага төрүүлээд байгаа юм.

Уг нь дээрх тооны мөнгийг сонгуульдаа ашиглах гээгүй л бол Хүүк “Би сэлмээ эргүүлж байгаад  энэ мөнгийг чинь олоод ирлээ” гэж попрох байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл загас мэт дуугүй байгаа нь яах аргагүй “Нэг ч төгрөг зарцуулахгүй гээд байсан нь ийм учиртай юм бий вий” гэж ойлгогдоод байна.

Энэ мэтээр улсын мөнгөний авдрыг атгаж байгаа гэж бодохоос...

Эх сурвалж: Erennews.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.