Хойшлогдсон Токиогийн олимп цуцлагдах аюултай


Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпийн наадам 2021 онд цуцлагдах аюултай тухай Токио-2020 олимпийн наадмын зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Ёоширо Мори ярьлаа. Түүнээс Nikkan Sports сонины сурвалжлагч “Хэрвээ 2021 он гэхэд цар тахлыг бүрэн хяналтанд оруулж чадахгүй бол олимпийн наадмыг дахин хойшлуулах уу” гэж асуухад:

Ёоширо Мори “Үгүй ээ. Тэр үед нь цуцлах болно. Олимпийн наадам өмнө нь дайн гэх мэтийн шалтгаанаас болж цуцлагдаж байлаа. Харин одоо бид нүдэнд харагддаггүй дайснуудтай тулалдаж байна. Хэрэв бид хамтдаа энэ дайнд ялж чадвал олимпийн наадам өмнөх олимпийн наадмуудаас илүү цэнэтэй болох байх. Бид ялна гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй эс бөгөөс бидний хөдөлмөр, хүчин чармайлт талаар болно” хэмээжээ.

Харин Японы эрүүл мэндийн холбооны ерөнхийлөгч Ёококүра Ёошитакэ “Би Япон улс олимпийн наадмыг зохион байгуулах хэрэгтэй эсвэл хэрэггүй гэж яримааргүй байна. Гэхдээ зохион байгуулах ажил нь үнэхээр хүнд байх болно гэж би төсөөлж байна. Токио хотод халдвар авсан хүний тоо багасч байгаад итгэлтэй байна. Гэхдээ Японд шинжилгээнд хамрагдсан хүний тоо хангалттай биш байгаа. Тиймээс эрт баярлах болоогүй. Бид дахин нэг долоо хоног байдлыг ажиглах хэрэгтэй” хэмээжээ. Мөн тэрбээр олимпийн наадмыг вакцингүй бол зохион байгуулахад хэцүү хэмээн нэмж хэлсэн байна.

Токио-2020 зуны XXXII олимпийн наадам ирэх 2021 оны долдугаар сарын 23-нд зохион байгуулагдах шинэчилсэн тов гарсан билээ.

ЭХ СУРВАЛЖ: NEWS.MN

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.