Сарын хамгийн их борлуулалттай номоор “Миний Аав Бурхан биш” ном тодорлоо


Сүүлийн үед цар тахлаас болж  иргэдийн ном унших идвэх ердийн үеийнхээс хэт нэмэгдсэн тухай судлаачид олзуурхан сайшааж байна.

Олон нийтийн цугларалт цуцлагдсан энэ үеэр номын худалдан авалт цахим болон хүргэлтээр маш сайн явагдаж байгаа талаар номын худалдаа эрхлэгчид нуухгүй байна.

Тэр тусам сошиал акаунтаар зарим нэг мэргэжлийн хөтлөгч, нэвтрүүлэгч, уран уншигчид сонирхолтой том, том зохиол болох тууж,  романуудыг барьж аван цувралаар тогтсон цагуудад уншиж байгаа хэлбэр нь тэр бүр ном унших завгүй хүмүүсийн сэтгэлд хүрч, түүнийг дагаад тухайн Уран уншигчийн акаунтыг дагах дагагчдийн тоо огцом өсөж байгаа сайхан жишээнүүд байгаа ажээ.

Erdembileg Hurelbaatar-н зураг.

Харин зарим зохиолчдын ном эрэлттэй, борлуулалт сайтай байгаад зогсохгүй, нөөц номууд нь дуусаж, уншигч, захиалагчийн хүсэлтээр дахин хэвлүүлэхэд хүрээд байгаа бололтой. Тухайлбал зөвхөн 2020 оны 04 дүгээр сарын хамгийн их борлуулалттай номын тоонд ороод байгаа зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Хүрэлбаатарын Эрдэмбилэгийн “Миний Аав Бурхан биш” хэмээх утга зохиолын чөлөөт сэтгэлгээний төрлөөр бичигдсэн тус ном тухайн сарынхаа хамгийн их борлуулалттай номын тооны багтаж чадлаа.

Өөрөөр хэлбэл Х.Эрдэмбилэг зохиолчийн хувийн хөтлөн явуулдаг сошиал хуудсыг дагадаг, цахим номонд дуртай уншигчийн тоо мөн энэ сар огцом өсөөд байгаа нь түүний номын борлуулалтад шууд нөлөөлж чадлаа хэмээн номын худалдаа эрхлэгчид өгүүллээ.

Ташрамд өгүүлэхэд зохиолч маань тус номоо Европын орнуудад олон жил ажиллаж, амьдарч байх хугацаандаа бичиж дуусгасан бөгөөд Монголдоо ирсэн даруйдаа нэг ангийн найз бүсгүй орчуулагч, багш, төрийн албан хаагч Бадарчийн Хишигбаярт хандсанаар ном нь ийнхүү хэвлэгдсэн. Учир нь зохиолчийн анхны номыг хэвлүүлэхэд Б.Хишигбаярын зүгээс сэтгэл зүрхээ дэвсэн мэргэжлийн төвшинд маш сайхан хянан тохиолдуулсан юм.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.