"Замын-Үүдийн сэжигтэй тохиолдол болон 16 дахь тохиолдлын ойрын хүмүүсээс коронавирус илрээгүй"


Эрүүл мэндийн яамны өнөөдрийн/2020.04.10/ ээлжит хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү оролцож коронавирусийн шинжилгээний хариуг зарлалаа.

Тэрбээр "2020 оны 4 дүгээр сарын 9-нд Монгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.

Өчигдөр 121 хүнд шинжилгээ хийхэд бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавтлын хүмүүс багтсан.

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдлын шинжилгээнээс коронавирус илрээгүй. 

2020 оны дөрөвдүгээр сарын 8-нд Сөүл-Улаанбаатарын тусгай онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 83, тандалтын зорилгоор хийсэн 30 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ, эмчийн хяналт үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 206 хүн тусгаарлагдан, хянагдаж байна" гэсэн мэдээллийг өглөө.

ВИДЕО:

 

 
 
 
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.