УОК: Сэлэнгэ, Дорноговь, Баян-Өлгий, Улаанбаатарт цэрэг татлага явагдахгүй


УОК-ын хуралдаанаас гарсан шийдвэрийг УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцууллаа.

-Энэ оны тавдугаар сард цэрэг татлага болно. Хяналтын тоог Засгийн газар тогтоосон. Хилийн боомтуудад тусгаарлах хяналтын үйл ажиллагаа явуулж байгаа аймгуудад буюу Сэлэнгэ, Дорноговь, Баян-Өлгий, Улаанбаатарт цэрэг татлага явагдахгүй. Өндөржүүлсэн бэлэн байдлын дагуу цэргийг бүртгэх урьдчилан шалгах, ачих тээвэрлэх ажлыг олон хүнийг нэг дор цуглуулалгүй нарийн зохион байгуулалттайгаар зохион байгуулна. Мөн үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор “Оюутан цэрэг” хөтөлбөрийг энэ жил хэрэгжүүлэхгүй. Сургууль, цэцэрлэг, их дээд сургуулийн хичээлийг есдүгээр сарын 1-нийг хүртэл хойшлуулах ажлыг энэ удаад ярьсангүй. Энэ асуудлыг БСШУСЯ-наас эхлээд ирүүлэх байх.

Маргааш эдийн засгийн багц арга хэмжээтэй холбоотой хууль батлагдана. Үүнтэй холбоотойгоор хувийн сургуулиудын төлбөрийг буцаах эсэхийг шийднэ. Боловсролын яамны зүгээс энэ жилийн төлбөрийг ирэх жил шилжүүлэх санал гаргасан байна. Бэлтгэл болон техникийн ажил дуусаагүй байгаа тул хөл хориог сунгах асуудлыг авч хэлэлцээгүй. Нэг зүйлийг хэлэхэд, хүүхдүүд улирахгүй гэдгийг Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг хэлэв.

Мөн тэрбээр хэлэхдээ, 0-12 насны хүүхэдтэй эхчүүд дөрөвдүгээр сарын 30 хүртэл гэрээсээ ажиллах боломжтой. Ажил олгогчид үүнийг анхаарч, хэрэгжүүлэх шаардлагатай байна гэв.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.