Баяндалай сумын нутагт газар хөдөлжээ


Өмнөговь аймгийн Баяндалай сумын Төхөм багийн нутаг Баянцагаан гэдэг газарт 3,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ сарын 7-ны 17 цаг 26 минутад газарт хөдлөлт болсон тухай тус аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Баяндалай сумынхаа төвөөс баруун зүгт 27км-т болсон уг газар хөдлөлтийн талаар ойр орчмын 17 малчин өрхөөс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдэгдээгүй гэсэн байна. Харин сумынхаа төвөөс хойш 55 км-т нутаглаж байгаа малчин Зоригт хэлэхдээ "Тэнгэр дуугарч байгаа юм шиг чимээ гарсан" гэжээ. 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.