Яргайтын Богинын аманд гарсан галд найман айлын зуны байшин өртжээ


Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын Богинын аманд өнөө өглөө гарсан галыг бүрэн унтраахаар ажиллаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74, 34 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн нийт 41 алба хаагч, 11 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, бүрэн унтраалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Гал түймэрт нийт найман айлын зуны байшин өртөж, хоёр байшин хайрагдсан бөгөөд алба хаагчид түймрийн аюулаас 38 айлын байшин болоод ногоон бүсийг авран хамгаалжээ.

Гэрэл зургийг ОБЕГ:

 
 
 

 

Эх сурвалж: ОБЕГ

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.