Б.Пүрэвдорж: НӨАТ-ыг таван хувь болгох хуулийн төслийг батлах шаардлагатай


УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл хийлээ. Тэрээр өнгөрсөн арванхоёрдугаар сард НӨАТ-ыг таван хувиар бууруулж таван хувь болгох тухай хуулийн төсөл өргөн барьсан юм. Уг хуулийн төслөө хаврын чуулганаар хэлэлцүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Б.Пүрэвдорж гишүүн "Эдийн засаг хүндрэлтэй байгаа үед НӨАТ-ыг таван хувь болгож бууруулах нь зөв. Өнгөрсөн хугацаанд НӨАТ-ын 10 хувийн татвар нь эдийн засагт үүргээ гүйцэтгэсэн.

Өнөөдөр иргэд дэлгүүрээс 100 мянган төгрөгийн хүнс аваад 10 мянган төгрөгийн татвар төлж байгаа. Энэ хуульд өөрчлөлт орсноор 105 мянган төгрөгөөр хүнсээ авчихаад НӨАТ-ын буцаалтаар 2000 төгрөгөө буцааж авна. Өөрөөр хэлбэл 103 мянган төгрөг л зарцуулан гэсэн үг. Эдийн засаг хямарч, хүнсний хэрэглээ нэмэгдэж байгаа энэ үед уг хуулийн төслийг батлах шаардлагатай" гэлээ.  

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.