Тендер авсан аж ахуйн нэгжийг татвар, шимтгэлээс чөлөөлөх санал гаргажээ


УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн шинэ коронавирусний цар тахлын үед эдийн засгийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх багц арга хэмжээний төслийг дэмжихийн зэрэгцээ зарчмын гурван санал оруулахаар болсныг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэв.  

Төсөвт тодотгол хийх нөхцөл үүсээгүй тул Засгийн гарзын өргөн мэдүүлсэн долоон арга хэмжээ бүхий энэхүү төслийг яаралтай хэлэлцэж энэ долоо хоногтоо батлах нь зүйтэй гэж үзсэн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллийн эхэнд тодотгов. Тэрбээр, тус намын бүлгээс зарчмын санал нэмж тусгахаар болсныг дуулгалаа. Тодруулбал, улсын болон орон нутгийн төсөл хөтөлбөрөөр ажил гүйцэтгэж байгаа буюу тендер авсан аж ахуйн нэгжийг ААНОАТ, НДШ-ээс, түүний ажиллагсдыг ХХОАТ-аас чөлөөлөх санал гаргажээ. Түүнчлэн их, дээд сургуулиудыг НДШ-ээс чөлөөлж, хамруулах нь зүйтэй гэж үзсэн байна. 

Засгийн газраас төрийн байгууллага болон төрийн өмчит аж ахуйн нэгж, улсын болон орон нутгийн төсөл хөтөлбөрөөр ажил гүйцэтгэж байгаа компанийг хөнгөлөлтөд хамаарахгүй байхаар төслийг өргөн бариад байгаа юм. 

Тус бүлгээс ажилгүйдлийн тэтгэмж олгоход бүх аж ахуй нэгжийг хамруулах, мөн банкны шинэчлэл хийх чиглэлээр судлах судлах ажлын баг гаргахаар болжээ.

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.