Ардчилсан нам байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байна


Ардчилсан нам байгуулагдаж Улсын дээд шүүхэд албан ёсоор бүртгүүлсний 30 жилийн ой өнөөдөр тохиож байна. 

1989 оны 11 дүгээр сарын сүүлчээр Улаанбаатар хотод болсон залуу уран бүтээлчдийн улсын хоёрдугаар зөвлөгөөнд оролцсон уран бүтээлч залуу сэхээтнүүд тухайн үед нийгэмд хуримтлагдсан бэрхшээл, зөрчлийг илэн далангүй илчилж, эрх баригчдын алгуур, идэвхгүй ажлыг хурцаар шүүмжилсэн.

Тус зөвлөлгөөнд оролцсон хэсэг залуус өөрчлөлт, шинэчлэл хийхэд тус дөхөм үзүүлэх зорилготой улс төрийн байгууллага үүсгэн тэрлэх болсноо мэдэгдэж, Монголын ардчилсан холбоог байгуулав.

Ардчилсан холбоо 1990 оны 2 дугаар сарын 18-нд анхдугаар их хурлаа хийж, Монголын Ардчилсан Нам /МоАН/ байгуулах шийдвэр гаргав. Улмаар 1990 оны дөрөвдүгээр сарын 7-нд Улсын дээд шүүхэд хууль ёсоор бүртгүүлжээ.

Ийнхүү Ардчилсан нам байгуулагдсан нь ардчиллыг төлөвшүүлэх хийгээд олон намын тогтолцооны эх суурийг бүрдүүлсэн түүхэн ач холбогдол бүхий үйл явдал болсон юм.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.