“Тайванзул” ХХК жорлонгийн ойролцоо пүнтүүзээ хатааж байжээ


Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд байрлах “Тайванзул” ХХК-ийн үйлдвэрийн байранд хяналт шалгалт явуулжээ.

Шалгалтаар гадна орчин бохир, пүнтүүзийг гадаа, нүхэн жорлонгоос 3-4 метр зайд хатаахаар байрлуулсан нь эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаагүй байна. Мөн үйлдвэрийн барилгын засварын ажил бүрэн дуусаагүй байхад үйлдвэрлэл явуулсан, ажилчдыг ажлын хувцасаар бүрэн хангаагүй, хувцас солих өрөө байхгүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулаагүй, гар угаах нөхцөлөөр хангаагүй зөрчил илэрсэн байна.

Мөн хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг шалан дээр хураасан, агуулахгүй байжээ. Иймд үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлжээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.