Д.Нямхүү: Токио Улаанбаатарын транзит нислэгээр ирсэн 62 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй


Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү оролцож мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Токио Улаанбаатарын транзит нислэгээр ирсэн 62 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр сэжигтэй тохиолдолд коронавирус илрээгүй. Амар зачин буудалд тусгаарлаад байсан 169, Цэргийн төв эмнэлэгт байсан 74, Зүчи зочид буудалд байсан 4 иргэний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.

Мөн тандалтын шугамаар авсан 26 хүнийн шинжилгээнд коронавирус илрээгүй байна. Дөрөвдүгээр сарын 4-нд нийт 337 хүнийг шинжилгээнд хамруулсан бөгөөд бүх шинжилгээний хариу сөрөг гарсан" гэдгийг хэллээ.

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.