Д.Дагвадорж: Би хэвтрээ голох хүн биш


Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 15.50 цагт Буянт-Ухаа нисэх буудалд газардсан. Уг онгоцоор нийт 266 зорчигч ирсэний дотор Асашёорюү аварга Д.Дагвадорж багтан иржээ. Гэвч тэрбээр ирсэн даруйдаа халдвар хамгааллын дэглэм зөрчиж, Буянт-Ухаа нисэх буудалд ажиллаж буй албан хаагч, хамгаалагчдад хүндрэл учруулж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. 

Тодруулбал, Асашёорюү тусгаарласан газрыг голж, "Би тэнд байрлах ёстой, тусгай машинаар явна" гэхчлэн хамгаалалтынханд хүндрэл учруулсан гэнэ. Улмаар машинд суулгатал машинаасаа бууж, өөр машинд суух зэрэг УОК-ынхны гаргасан шийдвэрийг дагаж мөрдөхгүй, албан хаагчдын хүнд байдалд оруулсан хэмээн эх сурвалж мэдээлж байна. 

Тэгвэл энэ талаар Асашёорюү Д.Дагвадорж "Би карантинаа барина! Харин нэг асуудал байна! ХӨСҮТ-ийг ч голсон зүйл байхгүй! Улаан бурхны үед аппарат болон агаар шүүгч тусламж өгч байсан! Би хэвтрээ голох хүн биш! Асуудал юундаа байсан бэ гэвэл Японд байсан бид нарыг Токиогийн өнөөдрийн нислэгт бусад улсаас амжиж ирсэн 57 хүнтэй цугтаа баймааргүй байнаа гэж хэлсэн! Хүнд хэцүү үе дэлхий тэр чигээрээ хэцүү байгаа энэ үед ийм өндөр эрсдэл үүрүүлхийг гэр бүлдээ хүсэхгүй! Хэн ч хүсэхгүй ! Асуудал энэ!” гэж цахим хуудастаа бичжээ.

twitter share 1
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
  1. 2020-04-04 ip: 103.212.117.241

    Elbegdorjoos aisan ym bna .hamt tusgaarlagdahaas argagui dee baahan tomorchihson ym chin