УИХ-ын гишүүн Б.Батзориг бүрэн эрхээсээ татгалзлаа


УИХ-ын гишүүн Б.Батзориг бүрэн эрхээсээ татгалзлаа. Тодруулбал, гишүүний бүрэн эрхээсээ татгалзах өргөдлөө УИХ-ын даргад өгсөн байна. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Ёсзүйн хариуцлагаа хүлээж дөнгөж сая өргөдлөө өгч байна" гэв. 

Тэрбээр ЖДҮХС-аас танил тал, найз нөхөд болоод өөрийн компанидаа зээл олгосон хэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т хэрэгт буруутгаж байгаа юм. Түүнд холбогдох шүүх хурал энэ сарын 6-нд товлогдоод байгаа билээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.