АТГ: Ц.Элбэгдоржийг шууд баривчлахгүй, 21 хоног тусгаарлана


Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр эх орондоо ирж байгаа. Түнийг Интерполоор эрэн сурвалжилж байгаа, эх орондоо ирсэн даруйд нь баривчилна гэх мэт мэдээлэл явж байгаа талаар АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах комиссар Т.Баярхүүгээс тодрууллаа.

Тэрбээр “Эрүүгийн хэрэг үүсгэж 2020.01.30-ны өдөр яллагдагчаар татсан. Тайлбар байцаалт авах зорилгоор холбогдох ажиллагаа хийх гэсэн боловч Монгол Улсын хилээр гарсан болохоор мөрдөн шалгах ажиллагаа явагдах боломжгүй болсон. Прокурорын дуудах хуудсыг гурван удаа хүргүүлсэн. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учраас хуульд заасан дараагийн шатны арга хэмжээг авахаар болсон. Энэ үндэслэлээр 2020 оны хоёрдугаар сард ЦЕГ-ын Интерполын товчоонд хандаад хариугаа авсан.

Ирэнгүүт нь баривчилна гэсэн мэдээлэл гарсан. Дэлхий нийтийг хамарсан цар тахал өвчин гарчихсан байгаа учраас онцгой дэглэмд ажиллаж байна. Хилийн чанадаас тусгай үүргийн онгоцоор ирж байгаа бүх иргэнийг 21 хоног тусгаарлаж ажиглаж, шинжилгээнд хамруулах ёстой. Энэ хугацаанд зөвхөн ном эм тариаг гурван удаа оруулах зохицуулалттай. АТГ холбогдох ажиллагаа хийж, баривчилж саатуулах боломжгүй.

Хорио цээрийн хугацаа дууссаны дараа шалгалтын ажиллагаа явагдана. Хорих эсэх талаар би урдчилаад прокурор, мөрдөгч нарын өмнөөс ярих боломжгүй. Цаашаа шалгалтын ажиллагаа явагдана. Албан ёсоор хорих талаар асуудлыг АТГ тавиагүй” гэлээ.

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.