Д.Нарангэрэл: Улсын хэмжээнд сүүлийн гурав хоногт халдварт өвчний дуудлага ирээгүй


ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэлийг мэдээллийг хүргэж байна. 

Тэрбээр, Улсын хэмжээнд өнөө 2314 хүн ажиглалтад байна. 324 эмч, эмнэлгийн мэргэжилтэн тусгаарлагдсан иргэдэд тусламж үзүүлж байна. Сөүлийн онгоцоор өчигдөр ирсэн зорчигчдоос ХӨСҮТ-д 37 иргэнийг тусгаарлалаа. Бусад хүмүүсийг Цэргийн төв эмнэлэг, Асралт мед, Жаргалант, Корпорэйт, Dream, Альфа зочид буудлуудад байрласан.  Тус онгоцоор 261 иргэн ирсэн бөгөөд 0-2 насны 6, 3-18 насны 24, жирэмсэн 17 иргэн байна. Эмчилгээ шаардлагатай 23 хүн ирсэн. Иргэдийн бие хэвийн тусгаарлах байранд хуваарилагдан тусгаарлагдаж байна. ЗӨСҮТ-өөс мэргэжлийн хоёр баг ажиллаж, 65330 кг ачаа, онгоц автобусанд эцсийн халдваргүйжүүлэлт хийсэн байна. 

Улсын хэмжээнд сүүлийн гурав хоногт халдварт өвчний дуудлага ирээгүй сайхан мэдээтэй байна. Иргэд эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг дагаж, гараа угааж, амны хаалт зүүгээд байвал халдварт өвчинд өртөхгүй байх боломжтой нь харагдлаа. 

Улсын хэмжээнд сүүлийн гурав хоногт халдварт өвчний дуудлага ирээгүй. Аймгуудын нэгдсэн эмнэлэгт COVID-19 халдварын түргэвчилсэн оношлуур олголоо. Оношлуурыг хэрхэн хэрэглэх талаар сургалт явуулсан. 

ОХУ-ын эрдэмтэд COVID-19 халдвар 4-5 дугаар сард оргил үедээ хүрнэ. Коронавирус 6-7 температурт хамгийн харанхуй нөхцөлд өсөх магадлалтай гэж мэдээллээ. Үүнийг ч бид анхааралдаа авч байна. 

ХӨСҮТ-д эмчлэгдэж буй 12 өвчтөнд хамар битүүрэх, бие арзайх, булчин өвдөх шинж тэмдэг түгээмэл, халуурах шинж 4-5 өвчтөнд гарсан. Гадны орнуудад мэдээлж байгаа шиг амны амтлах, үнэрлэх мэдрэмж алдагдах шинж тэмдэг манай өвчтөнүүдэд илрээгүй хэмээн эмчлэгч эмч Чинбаяр мэдээлжээ. ХӨСҮТ-д эм тариа хүрэлцээтэй байна гэлээ. 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.