Гишүүн бүрт iPad, дата сим олгож, хаврын чуулганыг цахимаар хуралдуулна


УИХ-ын Тамгын газраас хаврын чуулган цахимаар хуралдах гэж буйтай холбоотойгоор хэвлэлийн хурал хийж байна.

УИХ-ын хаврын чуулган дөрөвдүгээр сарын 6-ны өдөр нээлтээ хийнэ. Энэ удаагийн ээлжит чуулганыг цахим хэлбэрээр явуулахаар шийдвэрлэсэн бөгөөд чуулганаар мөрдөх дүрэм журам, ажлын талаар мэдээлэл өгч байна. 

УИХ-ын чуулганы таван танхимд нэгэн зэрэг зохион байгуулагдах бөгөөд 11:00 цагаас нээлтийг УИХ-ын дарга хийнэ. Хуралдааны танхим болон байнгын хороодын хуралдаанд хэвлэл мэдээллийн байгууллагыг оруулахгүй бөгөөд байнгын хороодын хуралдааны дараа хэлэлцсэн асуудлын талаар мэдээллийг өгөхөөр болжээ. 

Шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор УИХ-ын чуулганы үйл ажиллагааг сурвалжлах хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд зориулан түр журам гаргасан бөгөөд хэвлэл мэдээллийн байгууллагынхан түр цэгт байгуулж, түүнээс цааш нэвтрэхийг хориглож байна. 

Чуулганы хуралдааныг олон улсад ашигладаг програм ашиглаж, цахим хуралдааныг явуулах бол санал хураалтын системийг дотоодын аж ахуйн нэгжийн хөгжүүлсэн үндэсний компаниудын програмыг ашиглахаар болжээ. 

Гишүүн бүрийг iPad-тай болгож, дата симээр хангаж байгаа юм байна. 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.