Бүтээлч ажил: Аврах ажиллагаанд ашиглах үүргэвч хийв


НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын Эрэн хайх, аврах II бүлгийн хамт олон аврах ажиллагааны олсыг өндрөөс аврах ажиллагаанд түргэн шуурхай, цаг хугацаа алдахгүйгээр зохион байгуулахад ашиглах зорилгоор аврах ажиллагааны үүргэвчийг шинээр санаачлан хийж гүйцэтгэлээ.

Тус үүргэвч нь 30, 50, 100 метрийн хэмжээтэй олсыг гадны нөлөөнөөс хамгаалах, эрчлээс үүсгэхгүйгээр ажиллагаанд бэлтгэх, ажиллах, аврагчдад ажиллагаанд оролцоход ачаалал өгөхгүй, саад болохгүй зориулалттай.

Мөн үүргэвчинд жижиг хэмжээтэй аврах багаж хэрэгслийг нэмэлтээр зүүж ажиллагаанд бэлтгэх, ажиллах давуу талтай гэж НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-аас мэдээллээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.