Монголд амьдардаг солонгос иргэд УОК-т 2000 түргэвчилсэн оношлуур хандивлалаа


Монгол Улсад ажиллаж, амьдарч буй БНСУ-ын иргэд өнөөдөр УОК-т 2000 ширхэг түргэвчилсэн оношлуур хандивлалаа. БНСУ-д үйлдвэрлэгдсэн энэхүү оношлуурын шинжилгээний хариу гурван цагийн дотор гардаг байна.

Монголд суугаа Солонгос иргэдийн нийгэмлэгийн төлөөлөгчдөд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин шаардлагатай тоног төхөөрөмжийг хандивлаж байгаад талархал илэрхийлээд “Дэлхийн улс орнууд бүгд хамтран ажиллаж байж энэ хүнд хэцүү бүхний ард гарна. Тиймээс улс орнууд туршлага, мэдээллээ хуваалцах нь чухал. Тухайлбал БНСУ-д дөрөвдүгээр сарын 15- нд болох парламентын сонгуулийн үйл явц манай улсад ихээхэн туршлага болох болно” хэмээн онцоллоо гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.