"Бургас" С.Амарсайхан нийслэлд ногоон бүс үлдээхгүй нь ээ


Хотын даргын суудалд очмогцоо л нийслэлийн ногоон байгууламжид халдсан хүн бол С.Амарсайхан. Тэрбээр тус  суудалд залармагцаа өөрийн ах, дүүсийн хамаарал бүхий “Зүүнбаян Рефайнери” гэх компаниараа Туулын бургасыг хядуулчихсан. Одоо ч өнөөх хядсан эрэг нь аврал эрэн онгойж байна.

Тэгвэл Засаг дарга С.Амарсайхан байгальд ээлгүй хүн гэдгээ дахин нотоллоо. Учир нь нийслэл хотын төв талбай дахь ойг устгах мэргэн санаа өнөөгийн хотын удирдлагуудын ой тоонд буужээ.

Тодруулбал, Сүхбаатарын талбайн урд хэсэг буюу 1.6 га талбайг хамардаг Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг устгаж усан оргилуур бүхий шинэ цэцэрлэгт хүрээлэн байгуулах талаар нийслэлийн удирдлагууд танилцуулж, ойрын өдрүүдэд ажлыг эхэлж, барилгын хашааг хатгаж эхэллээ. Ингэхдээ 3.2 тэрбум төгрөгөөр цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах бөгөөд тендер зарлалгүй Нийслэлийн Хот тохижилтын газар шууд гэрээ байгуулан ажиллах аж.

Гэтэл “Бургас” С.Амарсайхан нарын дээрх үйлдлийг нийслэлийн иргэд нийтээрээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Шалтгаан нь нийслэлчүүдийн үеийн үед ургуулж, тордож ирсэн дээрх цэцэрлэгт хүрээлэнг нийтийн саналаар бус, хэн нэг хэнээтэй даргын шийдвэрээр устгуулж, сүйтгүүлж болохгүй юм. Ингэхийн оронд нийслэлийн гэр хороололд мөнөөх дэлхийн хэмжээний цэцэрлэгт хүрээлэнгээ босгоод өгөхийг нийслэлчүүд тэнэг дарга нараасаа гуйж эхлэв.

Харин энэ бүхнийг нь “Бургас” С.Амарсайхан нар төдийлөн ч ойшоохгүй нь ээ. Ингэхдээ тэд энэхүү ажлаа ихэд өмгөөлж, хамгаалж, магтаж эхлэх нь тэр. Тэрчлэн иргэдээс санал авсан хэмээн хээвнэг бурж эхлэв. Бүр сүүлдээ тэд энэ бол улстөржилт бид ажлаа заавал явуулна. Хотын төвийн төглийг заавал хядаж усан оргилуур барьж эхэлнэ гээд ханцуй шамлан дайрлаа.

Уг нь их хотын дарга, удирдлагууд иргэдээ сонсох ёстой юмсан. Ингэж гэмээнэ тэд ажлаа амжилттай явуулж, иргэдээ амар амгалан амьдруулж, өөрсдөө эргэн сонгогдож хотынхоо төлөө урт удаан ажиллах байлтай. Гэвч энэ дарга нар иргэдээ сонсох битгий хэл дэргэдэхээ ч сонсдоггүй бололтой.

Ийнхүү Туулын бургасыг хядсан шигээ Нийслэлийн төв талбайн хонхтой цэцэрлэгт хүрээлэнг хотын дарга “Бургас” хочит С.Амарсайхан хядаад эхэллээ. Мөнгө цагаан, нүд улаан гэж л энэ байх даа…

А.ТАМИР

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.