Ц.Баатархүү: 15 тэрбумын өртөгтэй, 10 мянган модыг огтлох гэж байна


Өнөөдөр /2020.04.02/ НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр тус бүлгийн дарга Ц.Баатархүү хэлэхдээ: 

"Өнөөдөр дэлхий нийтээрээ цар тахал түгсэн, эдийн засаг маш хүнд энэ үед Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтын ажлын эрэмбэ дараалал нэгэнт алдагдсан байна. Хамгийн гол зүйл нь бургас мод огтолж, дээр нь барилга байгууламж барьж буйг НИТХ дахь АН-ын бүлэг удаа дараа эсэргүүцсээр ирлээ. 

Өнгөрсөн жил Туул голын дагуух бургасыг огтолж, зөвшөөрөлгүй барилгын үйл ажиллагаа хотын даргын хамаарал бүхий компани эхлүүлсэн байсныг АН-ын бүлэг эсэргүүцэж байсан. Өнөөдөр хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн модыг шилжүүлснээр эрдэмтдийн тооцооллоор 15 тэрбум төгрөгийн хохирол учирна" гэсэн юм.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.