Сингапур дахь Монголын Элчин сайдын яамны байранд коронавирусийн халдвар бүртгэгджээ


Бүгд Найрамдах Сингапур улс дахь Монголын Элчин сайдын яам байрлан үйл ажиллагаа явуулдаг “Parkview Square” барилгад коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэн тухай яамны албан ёсны цахим хуудас дээр мэдээлжээ.

Уг барилгад яаралтай халдваргүйжүүлэлт хийгдэж байгаа тул энэ сарын 1-3-ны өдрүүдэд яамны байранд ирэхгүй байхыг Элчин сайдын яамнаас хүссэн байна.

Харин энэ хугацаанд консулын үйлчилгээг цахимаар үзүүлэхээр болжээ. Өнөө өглөөний байдлаар Сингапур улсад  коронавирусийн халдварын 1000 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Нийт өвчлөгсдийн 475 нь дотооддоо халдвар авч, 525 тохиолдол гадаадын улс орнуудаас зөөвөрлөгдөн иржээ.

 
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.