Сайжруулсан шахмал түлш хадгалах гурван агуулахыг нийслэлийн өмчид бүртгэлээ


Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулан, түлшинд хэрэглэхийг хориглож, сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэн нийлүүлснээр Улаанбаатар хотын агаарын бохирдол өнгөрсөн өвөл 50 хувиар буурсан үр дүнтэй байгаа юм.

Дээрх арга хэмжээний хүрээнд Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол болон Нийслэлийн ИТХ-ын 2019 оны 23/15 дугаар тогтоолоор Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт нэг бүр нь 750 сая төгрөгийн өртөгтэй таван агуулах барьж, ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн байдаг.

Эхний ээлжинд Сонгинохайрхан болон Хан-Уул дүүрэгт гурван агуулах барьж ашиглалтад оруулсныг нийслэлийн өмчид бүртгэж авлаа.

Агуулахын барилгууд нь нэг ижил хүчин чадалтай гэдгийг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын мэргэжилтнүүд хэлсэн. Мөн аюулгүй байдлыг хангуулахаар галын дохиоллын систем болон хяналтын иж бүрэн камер суурилуулсан ажээ.

 

Эх сурвалж: НИТХ

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.