Бугын эвэр их хэмжээгээр хадгалсан этгээдүүдийг илрүүлжээ


Булган аймаг дахь Цагдаагийн газрын экологийн асуудал хариуцсан алба хаагчид гүйцэтгэх ажлын хүрээнд бугын эвэр их хэмжээгээр хадгалж байсан этгээдүүдийг илрүүлсэн байна.

Тус аймгийн Хишиг-Өндөр сумын тавдугаар багийн иргэн А нь бусадтай бүлэглэн өөрийн эзэмшлийн хашаандаа 269 ширхэг бугын эвэр хадгалж байсныг илрүүллээ. Мөн тус сумын иргэн Ө нь гараашдаа 8 ширхэг бугын эврийг хадгалж байсныг үзлэг хийн хураан авч бугын эвэрт шинжилгээ дүгнэлт гаргуулахаар аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт хүргүүлэн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.

Бугын эвэр түүж бэлтгэхийг түр хугацаагаар хориглох тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, аймгийн Засаг даргын шийдвэр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа юм.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.