Монгол Улсын Засгийн газар 14 тэрбум ам.долларын өр тавих гэж байна


Дэлхийн банкны группээс COVID-19 халдварт вирусийн тархалтын улмаас дэлхийн улс орнуудад үүсээд буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад зориулж 14.0 тэрбум ам.долларын түргэвчилсэн санхүүжилт олгохоор шийдвэрлэжээ. Энэ их өр улсад маань нэмээд л дарамт болох болно. Эдийн засгаа хямралаас хамгаалах арга хэмжээнд зарцуулна гэж сайхан амлаж авах энэ их мөнгө улс төрийн эрх барьж буй намынхны гараар ороод алга болох нь ойлгомжтой.  Чухамдаа засаг барьж буй нам хүнд хэцүү энэ цагт улсаа нэмж өрөнд оруулах бус нүүрс болон бусад бүтээгдэхүүний экспортоо дэмжих, иргэдээ ажилгүйдлээс сэргийлэх оновчтой гарц гаргалаа олох, баялаг бүтээж буй бизнесийн салбарынхнаа татвар, зээлийг нь хөнгөлөх зэрэг өөрсдөөсөө шалтгаалах бүхий л аргаа хэрэглэж ажиллах ёстой. 

У.Манлай

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.