АНУ-ын Сайпан арал дээр 124 Монгол өөрсдийгөө тусгаарлажээ


Дэлхийгээр тархан сурч, ажиллаж, амьдарч байгаа Монголчууд нутагруугаа явах хүсэлтээ Төр засагдаа уламжилсаар байна.

Өчигдрийн байдлаар гэхэд АНУ-ын Сайпан арал дээр 124 Монгол иргэд өөрсдийгөө тусгаарлажээ. Өөрөөр хэлбэл тэдний байгаа арал дээр шинэ корона вирусийн халдвар тээгч 4 хүн тогтоогдсон бөгөөд нэг нь өчигдөр нас баржээ.

Тус арал дээр 5 одтой зочид буудал барьж буй Жунсонконстракшн компанийн Т.Бат-Орших захиралтай 124 Монгол барилгачид байгаа бөгөөд тэд үүссэн нөхцөл байдлын улмаас өөрсдийгөө ийн тусгаарласан байна.

Компанийн Удирдлагууд өөрсдийн зүгээс Монгол Улсын Засгийн Газарт болон Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин Сайд нарт албан бичиг ирүүлээд байна. Тэд Үндсэн Хуулийн дагуу өөрсдийгөө Тусгай Үүргийн онгоцоор авахыг хүсээд, үүнээс үүдэн гарах тусгаарлагдах зардал, онгоцны нийт зөрчигчдийн зардлыг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд компанийн зүгээс 100 хувь даахаа Т.Бат-Орших захирал албан бичигтээ онцлон дурджээ.

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.