Иргэд дипломат ажилтнуудад талархалтай хандаж байна


Дэлхийн нийтээрээ Covid-19 цар тахлын эсрэг тэмцэж байгаа энэ үед, улс орнуудын Гадаад Харилцааны яамдууд өндөр ачаалалтай ажиллаж байна. Тэр тусмаа шинэ корона вирусын голомттой бүсээс аль ч улс орон өөр өөрсдийн иргэдээ татан авах талаар уйгаггүй ажиллаж байгаа энэ цаг  дор Монгол Улсын Засгийн газар тэр дундаа Д.Цогтбаатар сайдтай Гадаад Харилцааны Яамныхан санаачлагтай, шуурхай ажиллаж байна.

Хамгийн их ачаалалтай ажиллаж байгаа яам бол Гадаад Харилцааны Яамны Консулын газар гэхэд хилсдэхгүй. Ажлын хамгийн хүндийг нуруу нь дээрээ үүрч, дааж, ухаан зааж байгаа алба Д.Цогтбаатар сайдын Баг хамт олон болоод Консулын нийт Төрийн тусгай албан хаагчид мөн.

Гадаадад ажиллаж, сурч, ажиллаж, амьдарч байгаа өөрийн улсын иргэд дээ “аав нь, ээж нь” юм шиг анхаарал халамж тавих үүрэгтэй нийт дипломат ажилтнууд цар тахлын үед цагийн байдлын дүгнэлт хийн шуурхай ажиллаж чадаж байна.

Тэд тусгай үүргийн онгоцоор эх орон доо ирэх иргэдээ мэдээллээр ханган, нэн тэргүүнд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, өвчтэй, нялх хүүхэдтэй эмэгтэйчүүдийг эрсдэлээс үл хойшин суун бүртгэлжүүлэн хүрч үйлчилж байгаад элэг нэгтнүүд сошиалаар ихэд талархалтай хандаж байна. Өөрөөр хэлбэл улс төрийн хийрхсэн попролоос илүүтэй  Монголчуудынхаа сэтгэлийг хурааж чадаж байгаа Гадаад харилцааны нийт дипломат ажилтнуудад талархах, үнэлэх тааламжтай сайхан цаг удахгүй буй за.

 

twitter share 1
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
  1. 2020-03-31 ip: 192.82.77.127

    Энэ ч бас унэн гэхдээ энэ удаад л ийм их ачаалалтай байна л даа Тэгээд ч тахлын голомтонд ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудтай зуйрлэхээр хунд хэцуу юм биш шуу дээ