Катарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 43 монгол цэргийг тусгаарлалаа


 Монгол Улс, Катар улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Катар улсад сургалтад хамрагдаж байсан 43 монгол цэргийг тус улсын Зэвсэгт хүчний тусгай үүргийн онгоц өнөөдөр эх оронд нь хүргэж ирлээ. 

Катар улсад шинэ коронавирусний халдварын нөхцөл байдал хүндэрсний улмаас ийнхүү манай улсын цэргүүдийг эх оронд нь хүргэхээр болсон бөгөөд нислэгийн зардлыг бүрэн даажээ.

Тусгай үүргийн онгоц “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд 10.20 цагт газардаж 13.00-14.00 цагийн хооронд буцаж ниснэ. Энэ хугацаанд нисэх багийн бүрэлдэхүүн онгоцноос буухгүй юм. Түүнчлэн тус нислэгээр ирсэн 43 цэргийн алба хаагчийг журмын дагуу Цэргийн төв эмнэлэгт 21 хоног тусгаарлана гэж УОК-ын шуурхай штабаас мэдээллээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.