М.Гансэлэм: Хан-Уул дүүрэгт Богд хааны нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулна


Нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэмшиж буй газраа зориулалтын дагуу ашиглаагүй, аюултай орчин үүсгэсэн газруудыг чөлөөлөх ажлыг шат дараатайгаар хийж байгаа талаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм өнөөдөр танилцууллаа.

Тэрбээр "Чөлөөлөгдсөн газруудад олон нийтэд зориулсан цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж болгоно. Тухайлбал, 

  • Хан-Уул дүүргийн 15-р хороо, Богдын цэцэрлэгт хүрээлэнд олгогдсон газрын зөвшөөрлийг цуцалж, Богд хааны нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулна.
  • Баянзүрх дүүргийн 4-р хороо, Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд байрлах 8 га газар буюу хуучнаар Хоккейн талбай байсан газрыг чөлөөлж, иж бүрэн спортын талбай, цэцэрлэгт хүрээлэнг байгуулах ажил хийгдэж байна.
  • Чингэлтэй дүүргийн 4-р хороо "Дипломат-95" айлын орон сууцны хойно байрлах 2,000 м.кв талбайг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг 2019 онд хийж гүйцэтгэлээ.
  • Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, Тахилт орчимд 4 га газар эзэмших эрхийг хүчингүй болгож, цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил хийгдэж байна" гэв. 
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.