Шинжилгээ авсан 7 хүний хариу сөрөг гарчээ


 ХӨСҮТ-д энэ сарын 30-нд тусгаарлагдсан долоон хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн тандалтын шугамаар уушгины хатгалгааар өвдсөн 12 сорьцоос мөн коронавирус илрээгүй гэж ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр танилцууллаа.

Тэрбээр, “Эмнэлэгт байгаа халдвартай монгол болон франц иргэнд захиа ирж байна. Монгол хүнийг төр засаг нь эх орондоо авчраад, эмчлээд эрүүл мэндэд нь анхаарч байгаад баярлалаа, зөв шийдвэр гаргаж байна. Өөрсдийн иргэдээ анхаарччадахгүй байгаа дэлхийн улс орнуудыг бид  харж байгаа. Гадаадад байгаа иргэдээ ах, дүүтэй нь ойртуулж, эх оронд нь авчирч байгаа нь төр засгийн гавьяа юм. Та бүхэн халдвар авсан ч гэсэн цөөхөн монголчуудын маань нэг гэсэн сайхан захидлууд ирж байна. Бие биедээ сэтгэлийн сайхан дэм өгөх хэрэгтэй. Бидний монголчууд хувь заяатай шүү. Бие биенээ битгий муулаач ээ, харин намайг муул гэж короавирус сануулж байна” гэв.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 218 хүнийг тусгаарлаж, шинжилгээ хийж байна. Харин халдвартай 10 иргэний биеийн байдал хэвийн байгаа аж.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.