“Тайхар”-ын уран бүтээлчид шинэ цомгийн ажилдаа оржээ


Одоогоос 3 жилийн өмнө сүр дуулиантайхан 10 жилийн ойгоо түмэн олныхоо хамт тэмдэглэж байсан Архангай нутгийн уран бүтээлчдийн “Тайхар” нэгдлийнхэн хоёр дахь цомгоо гаргахаар шамдан ажиллаж байна.
 
Тэд 10 жилийн ойгоороо “Тайхарын Дуулал” теле концерт болон “Зүрхэнд Мөнхийн Нутаг” хэмээх 44 уран бүтээлчийн 39 уран бүтээлийг багтаасан хамтарсан хос цомог гарган дуунд дуртай олон доо бэлэг барьж байсан билээ. Харин энэ удаагийн гарах хоёр дахь цомог нь Архангай нутгийн яруу найрагчид, Хөгжмийн зохиолчдын бүтээлийг сорчлон багтаасан хамтын бүтээл байх гэнэ.
 
Тус цомогт шинээр орж буй МЗЭ-ий шагналт яруу найрагч Н.Минжинсайханы шүлэг, СТА хөгжмийн зохиолч Д.Бердибекийн аялгуу “Тайхарын Дуулал” уран бүтээлийг дуучин СТА С.Баттулга, СТА Б.Мөнхбаяр, Ё.Сүхбаатар, Г.Тогтохбаяр нарын дуулснаар хүргэж байна. Клипийг Б.Даваасүрэн захиралтай “Үдшийн Хэмнэл” студийн уран бүтээлчид хийжээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.