Дуучин Д.Болдын торгон мэдрэмж


“The Voice of Mongolia” шоуны шүүгч, Төрийн соёрхолт дуучин Д.Болд шоу нэвтрүүлгийн үеэр нулимс дуслуулж, үзэгчдийг уяраав.

Тэрбээр өнгөрөгч Ням гаригийн /2020.03.30/ нэвтрүүлгээр Д.Отгонбаяр шүүгчийн багаас хасагдсан оролцогч Г.Дөлгөөнийг багтаа авч, чин сэтгэлийн нулимс унагасан нь үзэгчдийн сэтгэлийг ихэд хөдөлгөсөн. Гал, ус мэт өрсөлдөөнийг харуулсан оролцогч Г.Дөлгөөн, Э.Үүрцайх нар "Мангасууд"-ын багийн хамгийн ширүүн тулаануудын нэг байсан ч эцсийн мөчид Д.Отгонбаяр шүүгч Э.Үүрцайхыг сонгосон юм.

Дуучин Д.Болд энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудаснаа хуваалцахдаа “Чиний цуцашгүй хайртай зүйлдээ яахад ч бэлэн дүрэлзэн асаж байгаа гал шиг сэтгэлийг чинь мэдрээд өөрийн эрхгүй ховор гардаг аз жаргал зүрх сэтгэлийн нулимсаа гаргалаа” гэжээ.

Тэрбээр өмнө нь шоуны оролцогч Х.Ядамд өөрийн хүзүүний зүүлтээ бэлэглэсэн нь олны анхаарлыг татаж байсан. Түүнийг “The Voice Mongolia” шоуны шүүгч болсноос хойш үзэгчид торгон мэдрэмжтэй, хүнд урмын үг хэлж чаддаг, хошин мэдрэмжтэй уран бүтээлч хэмээн магтах болсон билээ.

Төрийн соёрхолт дуучин Д.Болд өмнө нь News агентлагт ярилцлага өгөхдөө “Би байгаагаараа л байгаа. /инээв/ “The Voice Mongolia” шоун дээр ч мөн адил. Шоу маань өөрөө их гоё болж байна. Дээрээс нь шоу хийж байгаа продюсерууд, баг хамт олон шоугаа маш сайхан хийж, үзэгчдэд хүргэж чадаж байна.

Миний хувьд үнэхээр сэтгэлд хүртэл сайхан дуулсан тэр л оролцогчдод тухайн үедээ төрсөн сэтгэл хөдлөлөөрөө хандаж, хэлмээр байгаа зүйлээ л хэлдэг. Мөн бидний үг  хэн нэгний хувьд үнэхээр үнэ цэнэтэй байгааг харахад ч маш сайхан санагддаг” хэмээж байсан юм.

А.СҮРЭН

Эх сурвалж: news.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.