Хөл хорио vs Хүйтэн шар айраг


АНУ-ын Висконсин мужийн Милуоки хотод хөрш зэргэлдээ амьдардаг найзууд хүйтэн шар айраг бие биендээ хүргэж өгөх хөгжилтэй аргыг сэджээ.

Эрик Тшчински (Eric Trzcinski) хэмээх эр "нүдэнд харагдаж, гарт баригддаггүй" нүгэлт вирусээс болгоомжлон, хөл хорионы дэглэм зөрчихгүйн тулд радио удирдлагат тоглоомон машинаараа найздаа шар айраг хүргэж өгөхөөр сэтгэл шулуудсан байна. Үүний тулд машиндаа шар айраг “ачих” ачааг төмөр хоолойгоор хийжээ. Шар айргаа ачаад хажуугийн гудманд амьдардаг найз Тревор Рейнке (Trevor Reinke) рүү утасдан илгээмжийг тосч авахыг үүрэгдсэн байна.

Гэхдээ “үнэ цэнэтэй” илгээмжийн тээвэрлэлтийн явцыг ухаалаг утсаараа бичлэг хийж баримтжуулахыг “үүрэгдсэн” гэнэ.

За үг холдож, шар айраг ойртлоо гэх үү дээ, та доорхи видеоноос бүхнийг үзэн, хөгжилдөн инээлдэхийг хүсье.

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.