Арилжааны банкууд төрөөс 600 тэрбум төгрөг нэхжээ


УИХ-ын дарга Г.Занданшатар арилжааны банкуудын захирлуудтай өнөөдөр Төрийн ордонд уулзсан. 

Энэ удаагийн уулзалт  тодорхой үр дүнд хүрээгүй аж. Учир нь арилжааны банкуудын зүгээс иргэд, аж ахуйн нэгжийн зээлийг бүгдийг нь гурван сараар хойшлуулах боломжгүй, тийм мөнгөний эх үүсвэр байхгүй гэдгээ тайлбарлажээ.

Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудын зээл олголт үндсэндээ зогсонги байдалтай байгаа юм. УИХ-ын даргын зүгээс зээлээ хэвийн хэмжээнд олгох хүсэлтийг тавьсан. "Хаанбанк"-ны  хувьд зээлийн зориулалтаар нэг их наяд төгрөг гаргах боломж бий ч найдвартай зээлдэгч хомс байгаа талаар дурдсан байна.  Монголын банкуудын холбооны зүгээс арилжааны банкуудад 600 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдэж өгвөл нэн хөнгөлөлттэй нөхцлөөр жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зээл олгож ажлын байрыг хадгалах боломжтой гэжээ. Товчхондоо хэлэхэд арилжааны банкууд төрөөс амь тариа буюу дотаци хүссэн. Харин энэ хүсэлтийг УИХ-ын дарга хүлээн авч шийдэж өгөх боломжгүй, өвчин далимдуулж мөнгө нэхэж болохгүй гэж байр сууриа хатуу илэрхийлжээ. 

twitter share 2
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
  1. 2020-04-13 ip: 64.119.22.229

    нэгэнт л зах зээлийн үйлчилгээг явуулж ард түмэн аж ахуйн нэгжүүдийн санхүү-мөнгөний зохицуулалтаас асар их ашиг олж бүр дэлхийд байхгүй АШИГ ЦУСАЛЖ байгаа банкуудаас төр өндөр татавао авар нь зүйтэй... бүр улс орон даяараа цаашилбал дэлхий нийтээрээ аюулыг яаж хохиролгүй давах тухай санаа тавьж байхад МУУСАЙН ЛУЙВАРЧИД БАНКИРУУД юугаа хуцаад байнаа ... 600 тэрбум гэсэн үү... ханаж цаддаггүй луйварчид вэ??? Тэдэнд өгсөн орвол ард иргэд аж ауйн нэгждээ өгсөн нь дээр шүү дээ..

  2. 2020-03-28 ip: 203.91.115.51

    Хангалттай мөнгөиэйгээ зарлачихаад хэдхэн сар хйошлуулчих гэхээр мөнгө нэхэмж байгаа нь жинхэнэ нүд улаан гээд зүтгэж байгаа хэрэг ш дээ. гаднаас банк оруулж ир ээ. Европт төв банкны зээл нь хасах руугаа орчихсон зээл авсан газрууддаа мөнгөө хүүгүй болгоод байхад манайхан хойшлуулах гэхээр үхчих гээд байх юм. бүрэн ауддит оруулаад эх үүсвэргүй мөнгөнүүдийг нь улсын орлого болгочих.