С.Чинзориг: Хувиараа НДШ төлөгч 180 мянган иргэнд уг хөнгөлөлт хамаарахгүй


Засгийн газрын хуралдааны дараа гаргасан шийдвэрээ албаныхан танилцуулсан. Ингэхдээ дөрөвдүгээр сарын сарын 1-нээс эхлэн 10-р сарын 1-нийг хүртэл 6 сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээс ААН-үүдийг бүрэн чөлөөлж тэглэхээр болсноо мэдэгдлээ. Тэгвэл энэхүү шийдвэр хувиараа НДШ төлөгч иргэдэд хамаарахгүй гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хэллээ.

Тэрээр “Нийгмийн даатгалын сан бүр хоосорсон зүйл байхгүй. Одоогоор НДСангийн үлдэгдэл 1,1 тэрбум төгрөг, тэтгэврийн даатгалын сан 300 орчим тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй. Бусад гурван сан дээр мөн нийгмийн даатгалын сангийн хөрөнгө бий.  Нийт 38 мянган ажил олгогч, 426 мянган даатгуулагчийн төлөх НДШ-ийг зургаан сарын хугацаанд төлөх 800 тэрбум төгрөгийг тэглэх юм. Энэ нь ажил олгогчийн ажилтнаа халахгүй, ажлын байрыг цомхотгохгүй, ажилтны орлогыг бодитоор хамгаалах бодлого юм. Тиймээс ажил олгогч ажилтнаа халахгүй, цомхотгол хийхгүй байх хариуцлагаа хүлээх ёстой.

Энэ удаагийн НДСангийн чөлөөлөлтөд ажил олгогчид, ААН-үүдийг хамруулсан. Харин хувиараа хөдөлмөр эрхэлдэг, НДШ төлөгч 180 мянган иргэн үүнд хамаарахгүй ч цаашид тэдний шимтгэлийн чөлөөлөлтийг судалж, шийдвэрлэнэ” гэсэн юм.  

twitter share 1
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
  1. 2020-03-28 ip: 66.181.161.42

    yamar ineedtei shiidver ve 180 myangan hun hun bish yum uu ter humuus chini bur ih hyamrald ortood hezuu l bgaa shdee. Arai l bish yum aa